Главная страница

2019 онд ойлгож ухаарсан зүйлс. 2019 онд ойлгож ухаарсан зйлс минь


Скачать 12.23 Kb.
Название2019 онд ойлгож ухаарсан зйлс минь
Дата04.01.2022
Размер12.23 Kb.
Формат файлаdocx
Имя файла2019 онд ойлгож ухаарсан зүйлс.docx
ТипДокументы
#323908

2019 онд ойлгож ухаарсан зүйлс минь

Hi? Миний жижигхээн ертөнцөд та бүхэн тавтай морил. 2019 он эхэлж байхад энэ жил л миний хамгийн гайхалтай жил байх болно гэж өөртөө шивнэж байсан хэдий ч хамгийн их зүйлийг ухааруулсан жил байлаа. (Жич: Миний хувьд өөрөө том хүн хараахан болоогүй байгаа тул алдаа оноо их болно)

Үр дүнг нь байнга бод

Би зүгээр л толгой дотроо бодогдсоноо хийчихдэг тийм л хөнгөн хуймгай нэгэн гэтэл энэ жил маш олон зүйлсээ энэ зангаасаа болж алдсан. Тийм болохоор хийж буй үг, үйлдэл болгоноо байнга бодож тунгааж байж хийсэн нь дээр. Би ийм үг хүнд хэлчихвэл яах бол? ийм үйлдэл хүнд хэлчихвэл яах бол? гээд л. Энэ байдалд бага багаар суралцсаар л явна. 

2. Номыг хавтсаар нь бүү дүгнэ

Ямар ч зүйлийг гаднах байдлаар нь хэзээ ч бүү дүгнэ. Би өмнө нь энэ талаар байнга сонсож, уншиж байсан хэдий ч хэзээ ч амьдрал дээр хэрэгжүүлдэггүй нэгэн байв. Хүн угаасаа алдаж байж л ойлгодог хорвоо юм даа. 2019 оны 12-р сарын 18 ны 22 цаг 20 минутын байдлаар дэлхий дээр нийт 7,715,649,990 хүн байна. Магадгүй чиний хажууд инээгээд явж байсан нэгэн зүгээр л жаргалтай үед чинь байдаг нэгэн, чиний хамгийн үзэн яддаг тэнэг, арчаагүй, өш хонзон санасан нэгэн чамд хамгийн хэцүү үед чинь тусалхыг ч мэдэхгүй. Чи хүмүүсийн дотор орж үзээгүй. Тийм учраас хэнийг ч бүү гаднаас нь дүгнэ.

3. Сэтгэл хөдлөлөө хяна

Сэтгэл хөдлөлөөсөө болж хэн нэгнийг алдаж, хэн нэгнийг, өөрийгөө ч эвгүй байдалд оруулж мэднэ. Бүх зүйлийг дотроо бодож байж хий.


написать администратору сайта