30 жилийн дараах өөртөө бичсэн захидал. 30 жилийн дараах рт бичсэн захидал
Скачать 13.41 Kb.
|
30 жилийн дараах өөртөө бичсэн захидал Сайн уу? Мөнхтунгалаг аа 30 жилийн дараах буюу 47 настай Мөнхтунгалаг миний бие чамд захидал бичиж байна. Чи миний насан дээр аль хэдийн амжилтанд хүрчихсэн байх болно гэдгийг итгэлтэй хэлье. Гэхдээ чи энэ захидлыг уншчихаад “Өө би амжилтанд хүрчихсэн байх юм байна” гэж бодоод хичээхээ больж болохгүй шүү. Учир нь би маш их хичээл зүтгэл гаргасны эцэст зорьсондоо хүрсэн. Чиний насан дээр маш хэцүү байгаа байх. Би тэр үеийг ч бас туулаад гарсан болохоор маш сайн мэдэж байна. Хэдий хэцүү байгаа ч гэсэн битгий бууж өгөөрэй. Хэрвээ чи энэ чигээрээ явсаар байх юм бол 30 жилийн дараа миний байр суурин дээр өөрийнхөө байгуулсан том компанын захирал хийгээд хүссэн газар луугаа аялаад, хүссэн байшиндаа гэр бүлтэйгээ аз жаргалтай, элэг бүтэн, дэлхийд алдартай хүмүүс чамтай хамтарч ажиллахыг хүсээд байж байна шүү. Харин чамд нэг л зүйлийг сануулж хэлье. Хэзээ ч битгий бууж өгөөрэй. Заримдаа найзууд чинь итгэлийг алдана, урмыг чинь хугална, чамайг дэмжихгүй доош татахыг хүснэ. Тэр үед битгий сэтгэлээр унаарай. Энэ бол амьдралын дөнгөж эхлэл гэдгийг сайн санаж яваарай. Чи амьсгал авахыг хэн нэгнээр хайрлуулна гээд бодчих харин амьсгалаа гаргахыг хайрласан хүнээ буцааж хайрлах гээд төсөөлөөрэй. Тэгвэл “Яг одоо амьсгалаа аваарай, дахиад аваарай, дахиад ав, дахиад аваад бай” чи амьсгалаа гаргахгүйгээр амьсгалж чадахгүй, амьсгал чинь боогдож байгаа биз. Тийм учраас хэн нэгнийг чамайг хайрласных нь төлөө хайрлаарай. Ялангуяа гэр бүлээ. Тэд чамайг хайрласных нь хариуд хайрла. Хэзээ нэг өдөр чамайг орхиод явбал чи хайрлаж чадаагүйдээ харамсана мөн хэзээ ч хэн ч чамайг тэд нараас илүү хайрлаж чадахгүй гэдгийг өөртөө сануулж бай. Хором мөч болгоныг аз жаргалтай өнгөрөө. Амьдрал гуниглахад хэтэрхий богинохон. Орж буй борооны дусал бүрээс, харж буй байгалийн сайханаас, сонсож буй дууны үг бүрээс, сурч буй бүх зүйлээс, хоолны арааны шүлс асгаруулам амтнаас, хийж буй үйлдэл бүрээсээ аз жаргалыг мэдэр. Учир нь хичнээн дуу сонсохыг хүсэвч дуу сонсож чадахгүй, өнгөт дэлхийг өөрийн нүдээр харж чадахгүй, сургуульд сурахыг хүссэн ч сурч чадахгүй, хоол идэхийг хүссэн ч идэж чадахгүй олон хүмүүс байгааг бодоод өөрт оноогдсон бүх зүйлээсээ аз жаргалыг мэдэр. Бас аз жаргалыг түгээ. Хэн нэгнийг инээмсэглүүлж аль эсвэл өөрөө инээгээгүй өдрийг өдөрт бүү тооц. Жижиг зүйлд бүү гунигла. Амьдрал гэдэг амттай бас исгэлэн. Хэцүү бүхний өөдөөс инээгээд хар. Хичнээн хэцүү байсан ч хэзээ нэг өдөр хичээсний чинь үр дүн заавал гарна. Өөрт олдож буй бүхий л боломжыг ашигла. Амьдрал богинохон. Чи ялагдаж болно хүссэн зүйлдээ хүрч чадахгүй байж болно. Тэр нь чамайг цаг нь болоогүйг сануулж байгаа хэрэг. Учир нь хийсэн зүйлийн үр дүн хэзээ нэг өдөр ирдэг. Нэг боломж нээгдэхэд бусад боломж ар араасаа гараад л ирнэ. Тийм учраас битгий бууж өг. Гарч ирсэн бүх боломжыг ашигла. Хэзээ нэгэн цагт “Би тэр зүйлийг хийчихгүй байх минь яав даа” гэж харамсахгүйн тулд залуу байгаа дээрээ хийж чадах бүхий л зүйлийг хий. Хийж чадах бүхий л хүчээрээ. Эцэст нь хэлэхэд чи өөрийнхөө ирээдүйг өөрөө л бүтээнэ. Өөр хэн нэгэн биш!!! |