Түрээсийн-гэрээ. Ажлын байр трээслэх, Трээсллэх гэрээ
Скачать 33.8 Kb.
|
АЖЛЫН БАЙР ТҮРЭЭСЛЭХ, ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ГЭРЭЭ Улаанбаатар хот Дугаар____ 2022 оны ….–р сарын …… өдөр Энэхүү ажлын байрыг түрээслүүлэх, түрээслэх гэрээг нэг талаас ……………………. /РД:…………………. / цаашид Түрээслүүлэгч гэнэ/, нөгөө талаас ………………… овогтой ………………….. /РД:………………./ /цаашид Түрээслүүлэгч гэх/ нар, хамтад нь /Талууд гэх/ харилцан тохиролцсоны үндсэн дээр МУ-ын Иргэний хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу дор дурьдсан нөхцөлүүдээр байгуулав. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ Түрээслүүлэгч талын эзэмшилд буй …………………………………………………………………. тоот …………. байрыг нэгтгэн өргөтгөлийн хамт рестораны зориулалтаар засвар хийсэн, нийт …………… м2 талбай бүхий ажлын байрыг хавсралтад заасан тоног төхөөрөмжийн хамт рестораны зориулалтаар ашиглуулахаар түрээсийн гэрээг байгуулав. Түрээсийн гэрээг 2022 оны …….дугаар сарын …..ны өдрөөс эхлэн ……..жилийн хугацаатайгаар байгуулав. Энэхүү ажлын байранд рестораны үйл ажиллагаа явуулахдаа Монгол улсын холбогдох хууль, тогтоомж, журмыг даган мөрдөнө. Ажлын байранд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, тусгай зөвшөөрлүүд, галын дүгнэлтийг түрээслэгчид ашиглуулах ба хугацаа дуусмагц сунгуулах үүргийг түрээслэгч тал хариуцана. Уг зөвшөөрлүүдийг ашигласанаар рестораны үйл ажиллагаатай холбоотой үүсэх аливаа асуудлыг түрээслэгч бүрэн хариуцана. Энэхүү ажлын байранд түрээслүүлэгчийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бөгөөд ажлын байрны дотоод засал, тавилга, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэлийг одоо байгаа байдлаар нь зургаар баталгаажуулан түрээслэгчид гэрээний Хавсралт 1-т заасан жагсаалтын дагуу бүртгэл хөтөлж элэгдэл хорогдолыг тооцон гэрэл зургаар баталгаажуулан хүлээлцэнэ. Түрээслэгч нь жлын байр болон тавилга, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэлийг өөрийн мэт ариг гамтай, цэвэрхэн эдэлж, түрээсийн хугацаа дуусмагц элэгдэл хорогдолыг тооцон хэвийн элэгдэл хорогдолтойгоор Хавсралт 1-т заасан жагсаалтын дагуу Түрээслүүлэгчид буцаан хүлээлгэн өгнө. ЗАСВАР ХИЙХ Түрээслэгч нь өөрийн үйл ажиллагаатай холбогдуулан ажлын байранд засвар хийж болох ба тухай бүр түрээслүүлэгчид мэдэгдэж зөвшөөрөл авна. Түрээслэгч ажлын байрыг түрээсийн гэрээг цуцлах үед тухай үл хөдлөх хөрөнгөд хийсэн салгаж үл болох засвар, тавилга, тохижилт, тоноглолын хөрөнгө оруулалтыг ажлын байранд үлдээнэ. ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ Нэг сарын түрээсийн төлбөр нь ………….. төгрөг /………… / байна. Түрээсийн төлбөрийг сар бүрийн 05-ны өдөрт багтаан шилжүүлнэ. Түрээслэгч нь эхний сарын төлбөр ……………. төгрөг /……………../ болон хоёр сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр ……………..төгрөг /…………………. /-ийг гэрээ байгуулсан өдөр төлөх ба түрээсийн гэрээний хугацаанд байр болон тоног төхөөрөмжид ердийн элэгдэлээс хэтэрсэн эвдрэл гэмтэл, хэрэглээний зардлын хохирлыг арилгуулах баталгаа болгон гэрээнд гарын үсэг зурсан өдөр байршуулна. Түрээслүүлэгчийн банкны мэдээлэл: Банкны нэр: Т Хүлээн авагчийн нэр: Б Хүлээн авагчийн дансны дугаар: 1 Түрээсийн төлбөрийн хугацааг хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5%-иар тооцож алданги тооцно. Түрээс эхэлснээс хойш 12 сарын дараанаас Монгол банкнаас тогтоосон инфляцийн түвшин 10%-иас дээш хувиар өсвөл талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр жилд нэг удаа 15% -иас хэтрэхгүй үнийн дүнгээр түрээсийн төлбөрийг өөрчилж болно. Барьцааны мөнгийг түрээсийн гэрээ дуусгавар болсоноос хойш 2 долоо хоногийн дотор түрээслэгчид буцаан олгох ба гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд 1 сарын өмнө хүсэлт гаргаж албан бичгээр мэдэгдэгдээгүй тохиолдолд барьцаа төлбөрийг буцаан олгогохгүй. Түрээслэгч үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой Монгол улсын хууль, тогтоомж, журмын дагуу аливаа төлбөр, хураамж, татвар, ашиглалтын зардал (халаалт, цахилгаан, халуун хүйтэн ус, хог болон интернэт, ТВ, телефон утас, СӨХ гэх мэт)-ыг түрээслэгч тал бүрэн хариуцна. ТҮРЭЭСЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ Энэхүү гэрээний хугацаанд үл хөдлөх хөрөнгийг худалдахгүй. Түрээслүүлэгч үл хөдлөх хөрөнгийн өмчлөл, эзэмшилтэй холбогдолтой аливаа төлбөр, татвар, хураамжуудыг хариуцна. Тухайн барилгын инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж, эд хөрөнгийн ашиглалт, бүрэн бүтэн байдал болон гадна орчны ариун цэвэр, тохижилтод хяналт тавина. Түрээслүүлэгч дараах тохиолдолд энэхүү түрээсийн гэрээг нэн даруй цуцлаж, үлдсэн хугацааны түрээсийн төлбөр, хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Үүнд: Түрээслэгч түрээсийн төлбөрөө 30 хоногоор хоцруулбал; Ажлын байрыг ариг гамгүй эдлэж байгаа нь баримтаар нотлогдож, түрээслүүлэгч удаа дараа сануулсан; Түрээслэгч Монгол Улсын хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан; Түрээслэгч нь түрээсийн зориулалтаа түрээслүүлэгчид мэдэгдэлгүй өөрчилсөн; Өөр хүнд давхар түрээсэлсэн; Оршин суугчдын ая тухыг алдагдуулсан, удаа дараа оршин суугчдаас гомдол ирсэн; Түрээслэгч дампуурсан. Түрээсийн байрыг хүлээлгэн өгөхдөө гэрээ байгуулсан өдөр хүртэлх хугацааны энэхүү гэрээний 3.8 дугаарт заасан бүхий л төлбөрийг бүрэн төлж түрээслэгч талд хүлээлгэн өгнө. ТҮРЭЭСЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ Түрээслэгч нь ажлын байрыг энэхүү гэрээний 1.2 дахь хэсэгт заасан зориулалтаар зориулалтаар ашиглах бөгөөд Монгол Улсын холбогдох хууль, ажлын байр ашиглах, түрээслэх, рестораны үйл ажиллагаа явуулахтай холбоотой дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний баримт бичгүүдийг мөрдөж ажиллах үүрэгтэй. Түрээслэгч нь түрээсийн байранд аливаа нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Түрээслэгч түрээсийн байрыг ашиглахдаа өөрийн нэр, брэндийг ашиглах эрхтэй. Түрээслэгч нь ажлын байранд засвар, тоног төхөөрөмж, тохижилтын шинж чанартай аливаа хөрөнгө оруулалтыг хийх эрхтэй ба тухай бүр түрээслүүлэгчээс зөвшөөрөл авна. Түрээслэгч гэрээ дуусгавар болоход салгаж авах боломжтой эд хогшил, тоног төхөөрөмжийг авах эрхтэй ба салгаж авах боломжгүй засвар, тавилга, тохижилт, тоноглол, хөрөнгө оруулалтыг салгасан тохиолдолд засварын ажлыг бүрэн хариуцан ажлын байрыг анх байснаар буцаан хэвийн байдалд нь оруулж хүлээлгэн өгнө. Түрээслэгч нь ажлын байрыг ариг гамтай эдэлж хэрэглэх бөгөөд аливаа эвдрэл гэмтэл (цонхны шил хагарах, түгжээ эвдрэх, жорлон, тосгуур бөглөрөх, гоожих болон бусад) засвар үйлчилгээ зэргийг түрээслэгч хариуцан засварлана. Түрээслэгч нь ажлын байрны бүх хаалга болон цонхыг сайтар хаан түгжих, бороо, цас, шуурга зэрэг байгалийн гамшигаас ажлын байр, дотоод заслыг хамгаалах үүрэгтэй. Түрээслэгч нь түрээсийн хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах ба ажлын байранд ус, гал алдах зэрэг аливаа асуудал, үүнээс үүдэх эд, хөрөнгийн болон гуравдагч этгээдэд учрах бие мах бодь, амь насны хохирлыг түрээслэгч тал бүрэн хариуцана. Түрээсэлж буй ажлын байр, эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах талаар түрээслүүлэгчид санал, хүсэлт гаргах эрхтэй. Түрээсийн байрны гадна орчны цэвэрлэгээ, тохижилтыг хариуцах ба орон нутгийн тохижилт үйлчилгээний газартай хамтран ажиллана. Гэрээнд заасны дагуу түрээслүүлэгчээс тавьсан шаардлагыг тухай бүрд нь биелүүлнэ. Түрээслэгчийн үйл ажиллагаатай холбоотой аливаа зардал, төлбөр, үүнээс үүдсэн аливаа хохирол, доголдол, сул зогсолтыг Түрээслүүлэгч хариуцахгүй. БУСАД ЗҮЙЛС Талууд түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хүсвэл энэ тухай саналаа нөгөө талдаа мэдэгдэж, харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ. Талууд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд 3 сарын өмнө нөгөө талдаа албан бичгээр мэдэгдэнэ. Албан ёсоор мэдэгдээгүй тохиолдолд барьцааг буцаахгүй. Энэхүү гэрээг Монгол хэлээр 2 хувь үйлдэж талууд нэг нэг хувийг хадгалана. Энэхүү ажлын байрны өмчлөлийн баталгаа, Түрээслэгч талын аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбаруудыг гэрээнд хавсаргана. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ Гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйл (газар хөдлөлт, үер, гал түймэр, далайн шуурга, хар салхи, халдварт өвчний тархалт болон байгалийн бусад аюулт үзэгдэл, давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой төрийн шийдвэр гэх мэт)-ийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд түрээсийн төлбөрийн талаар харилцан тохиролцох ба энэхүү гэрээний 3.5 дугаарт заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болно. Давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл үүсвэл талуудын гэрээгээр хүлээсэн хариуцаж байгаа эд хөрөнгийг хамгаалах, үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлэгч, бусад тоног төхөөрөмж, эд зүйлсийг түрээслэгч хохиролыг арилгах үүрэг хүлээнэ. Дээрх давагдашгүй хүчин зүйл бий болсон тухай нотолгоог хариуцсан зохих шатны байгууллагаар гаргуулна. МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ Гэрээтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг талууд хамтран эвээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв талууд хамтран шийдвэрлэж чадахгүй тохиолдолд Монгол улсын хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ. Талууд энэхүү гэрээг хэрэгжүүлэх зорилгоор хуульч болон бусад хүнийг ажиллуулах тохиолдолд ажлын хөлсийг өөрсдөө хариуцна. ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ТҮРЭЭСЛҮҮЛЭГЧ ТАЛ: ТҮРЭЭСЛЭГЧ ТАЛ: Гарын үсэг...................... Гарын үсэг......................... Нэр: Нэр: Утас: Утас: Хаяг: Хаяг: Холбогдох хүний нэр, утас: Холбогдох хүний нэр, утас: |