Главная страница

Дипломная работа. B171030226 М.Энхзаяа-LAST. Шинжлэх ухаан технологийн их сургууль ЭрЧим хЧний сургууль


Скачать 0.97 Mb.
НазваниеШинжлэх ухаан технологийн их сургууль ЭрЧим хЧний сургууль
АнкорДипломная работа
Дата24.03.2023
Размер0.97 Mb.
Формат файлаdocx
Имя файлаB171030226 М.Энхзаяа-LAST.docx
ТипДиплом
#1012718
страница2 из 18
1   2   3   4   5   6   7   8   9   ...   18






Гарчиг



Оршил ………………………………………………………………………………………....…..2

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: 250 МВт-ын ДЦС-ын дулааны тооцоо………………………………..6

    1. ПТ-50-130 турбинтэй ДЦС-ын зарчмын схемийн тооцоо……………………………..6

    2. Тоноглол сонголт………………………………………………………………………..18

    3. ДЦС-ын горимын тооцоо……………………………………………………………….27

    4. ДЦС-ын эдийн засгийн тооцоо……………………………………………………....…31

ХОЁРДУГААР БҮЛЭГ: Уурын турбины дулааны тооцоо…………………………………...38

2.1. ПТ-50-130 турбины дулааны тооцоо………………………………………………41

2.2. Турбины тоё хангамж, тохируулгын систем………………………………………65

ГУРАВДУГААР БҮЛЭГ: Тусгай хэсэг………………………………………………………...69

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ: Экологи, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуй………...75

4.1. Экологи байгаль хамгаалал………………………………………………………....75

4.2. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй…………………………………....76

Ерөнхий дүгнэлт………………………………………………………………………………....78
Ашигласан материал……………………………………………………………………….……79

Үндэслэл


Монгол улсын эдийн засгийн хөгжил эрчимжилт, хүн амын өсөлтийг дагаж Эрчим хүчний салбарын хамрах хүрээ өргөжин, бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөн нэмэгдэж, түүний дотроос дулааны эрчим хүчний үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед цахилгаан, дулаан шинэ эх үүсвэрүүд олноор бий болох хуучин эх үүсвэрүүдийг шинэ тоноглолоор шинэчлэх, оновчтой технологи горим ажиллагааг нэвтрүүлэн ашиглах шаардлага тулгарч байна.  

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1334.4 МВт болж өссөн боловч хот суурин өргөжин тэлж аж үйлдвэржихийн хирээр хэрэглэгчдийн цахилгааны ачааллын чадал жилээс жилд улам бүр өсөн нэмэгдсээр байна.

Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем төвийн, зүүн, баруун, Алтай-Улиастайн гэсэн 4 эрчим хүчний системтэй, нийт 330 гаруй сум, сууринг бүхэлд нь найдвартай эрчим хүчээр хангаж, иргэд ая тухтай амьдрах, өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэл таатай боломжийг бүрдүүлээд байна.

Монгол улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 2020 онд 7145.0 сая кВт.ц болж өмнөх оны гүйцэтгэлээс 142.7 сая кВт.ц-аар буюу 2.0%-иар өссөн ба нийт үйлдвэрлэсэн цахилгааны 90.9%-ийг дулааны цахилгаан станцаар, 7.9%-ийг нар, салхины эх үүсвэрээр, 1.2%-ийг усан цахилгаан станцаар, 0.03%-ийг дизель станцаар тус тус бүрдүүлсэн байна. Дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 10705.1 мян.Гкал байгаа нь өмнөх оноос 394.2 мян.Гкал буюу 3.8%-иар өсчээ. Тайлант онд 1705.6 сая кВт.ц цахилгааныг импортолсон нь өмнөх онтой харьцуулахад 10.2 сая кВт.ц буюу 0.6%-иар буурсан байна. Цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилтын хүрээнд “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг нийт 89 МВт-аар өргөтгөж, Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлалтай 30 МВт-ын хүчин чадалтай “Говь” нарны цахилгаан станц ашиглалтад орж цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгосноор нэгдсэн сүлжээний суурилагдсан хүчин чадал 119 МВт-аар нэмэгдлээ.

Сэлэнгэ аймаг нь Монгол улсын хойд хэсэгт Орхон Сэлэнгийн савын дунд зэргийн уулс бүхий нутгийг эзлэн оршино. Хойд талаараа ОХУ, баруун талаараа Булган, Орхон, өмнө талаараа Хэнтий аймгуудтай хил залгадаг. Газар нутгийн хэмжээ нь 41152.63км² 1.2% нь хот тосгоны суурин газар, 14 сум, 107513 хүн амтай, 30123 айл өрхтэй. Сүхбаатар 22238, Сайхан 9130, Мандал 26600 хүн амын нягтрал ихтэй сум. Аймгийн нутгийн баруун хойд хэсгээр Юрийн хурлас, өмнөд хэсгээр нь герциний боржин, зүүн хэсэгт нь гүний боржин тархжээ. Аймгийн нутагт нүүрс (Улаантолгой, Шарын гол), төмөр (Төмөртэй, Төмөртолгой), алт (Ноёд, Их Алтат, Бугант, Бороо, Заамар, Ноён уул, Толгойт) болон барилгын материалийн баялаг бий. Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө зэрэг манай орны том гол мөрд урсана. Цагааннуур зэрэг нуур бий. Ерөө, Товхонханы, Хондын Могойн зэрэг рашаан бий. Нутгийн ихэнх хэсэгт уулын хар шороон хөрс, гол мөрдийн хөндийн хагшаа хурдаст хөрс тархжээ. Сэлэнгэ аймаг нь газар тариалан голлон хөгжүүлсэн аймаг юм. Манай орны газар тариалангийн талбайн үлэмж хэсэг энэ аймгийн нутагт Орхон Сэлэнгийн савд төвлөрсөн юм. Улсын үр тарианы 40 орчим хувийг үйлдвэрлэдэг, 570,000 гаруй малтай.

Сэлэнгэ аймагт мод боловсруулах, гурилын, хүнсний, спирт бал бурмын үйлдвэр, вагон засварын газар бий. Сүхбаатар хот нь төмөр ба авто замын гол зангилаа нутаг бөгөөд манай хилийн байнгын чухал гарцын нэг юм. Аж үйлдвэрийн салбарт:

  • Хүнд үйлдвэрлэл /уул уурхай, төмрийн хүдэр, нүүрс, алт зэрэг ашигт малтмалын олборлолт, борлуулалт/

  • Боловсруулах үйлдвэрлэл /хүнсний үйлдвэрлэл, спирт, архи, бүх төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, гурилын үйлдвэрлэл болон талх нарийн боовны үйлдвэрлэлт/

  • Барилгын материал үйлдвэрлэл /барилга байгууламж барих, засвар үйлчилгээ хийхэд ашиглагдах материал байх ба цемент, шохой, арматур, тоосго зэрэг материал үйлдвэрлэл/

  • Бусад үйлдвэрлэл /модон материал үйлдвэрлэл, дулаан цахилгаан үйлдвэрлэл зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрлэл, борлуулалт/ зэрэг байдаг.

Аймгийн төв нь Сүхбаатар хот, нийслэл Улаанбаатар хоттой төмөр зам болон асфальтан хучилттай замаар холбогддог ба нийслэлээс 321 км зайтай оршино. Монгол орны урсгал усны 55 хувь нь Сэлэнгэ аймгийн нутгаар урсан өнгөрдөг. Сэлэнгэ аймгийн нийт өрхийн 22.3 хувь нь төвлөрсөн усан болон дулааны хангамж бүхий орон сууцанд амьдарч байна.

Сэлэнгэ аймаг дахь Шарын голын нүүрсний уурхай нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумийн нутагт, Улаанбаатар хотоос 240 км, Дархан хотоос 50 км-ийн зайтай оршино. Шарын голын уурхай нь Улаанбаатар-Дархан хоттой төмөр зам, авто замаар холбогдоно.

Дарханы эрчим хүчний системтэй 110 кв-ийн шугамаар холбогдсон. Уурхай нь карьер, үйлдвэрийн талбай инженерийн барилга байгууламж төмөр замын болон авто бульдозерийн овоолго, ус шүүрүүлэлтийн гүний уурхай зэрэг үндсэн хэсэг объектуудаас бүрдсэн 1826.18 га лицензийн талбайд байрласан.Шарын голын нүүрс нь хүрэн нүүрснээс чулуун нүүрсэнд шилжих үеийн нягт бат бэх барьцалдсан хар өнгийн агаарт сайн хадгалагддаг өөрөө шатамхай нүүрс бөгөөд Б-3 маркад хамаарна.

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн дагуу Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК нь Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын 26 сумын 74000 км2 нутаг дэвсгэрт орших 4435 аж ахуйн нэгж, 44491 айл өрх, нийт 48926 хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээх, хангах үйл ажиллагааг эрхэлж байн. Цахилгаан хангамж: Тус аймагт “ Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ний төвийн бүсийн Сүхбаатар, Хөтөл, Зүүнхараа, Ерөө, Бугант, Хушаат, Жавхлант зэрэг салбарууд ажиллаж 110, 35, 10, 6, 0.4 кВ-ын 259 цахилгааны дэд станц, 1700км цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглан хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан ЦЭХ-ээр найдвартай тасралтгүй хангах үйл ажиллагааг эрхэлж байна.

“ДСЦТС” ХК нь Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн бүх сум, суурин газар, Төв аймгийн харъяа 6 сум, нийт 3 аймгийн 26 сум буюу 74000 км2 нутаг дэвсгэрт орших 3737 аж  ахуйн нэгж, 40891 өрхөд цахилгаан эрчим хүч түгээх, борлуулах үйл ажиллагаа явуулж байна.  2011-09 сард Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын  35 кВ-ын 166 бетонон тулгуур (14 км) -ыг 18 метрийн урттай бетонон тулгуураар сольж, 42000 метр утас татаж сэргээн босголтын ажил хийсэн. Одоогийн байдлаар Түшиг-Зүүнбүрэн, Баруунбүрэн-Орхоны 20 кВт-ын шугам, Сүхбаатар-Алтанбулаг, Сүхбаатар-Зүүнбүрэн, Дархан-Хушаат, Орхон-Сант, Ерөө-Хүдэрийн 35 кВт-ын шугам, Сүхбаатар-Орхон, Ерөө-Уулзвар, Дархан-Баянгол-Зүүнхараа-Улаанбаатар, Эрдэнэт-Улаанбаатар, Сүхбаатар-ОХУ-ын 220 кВт-ын шугам үйл ажиллагаа явуулж байна.

Үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагад борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-тай) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно:

Уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрүүдэд борлуулах цахилгааны тариф

Үйлдвэр ААНБ

төг/кВт.ц

1

Энгийн тоолууртай

197.66

3 тарифт тоолууртай




1

Өдрийн хэрэглээ /Өглөөний 06.00 цагаас оройны 17.00 цаг хүртэл/

197.66

2

Оройн хэрэглээ /Өглөөний 17.00 цагаас оройны 22.00 цаг хүртэл/

329.77

3

Шөнийн хэрэглээ /Өглөөний 22.00 цагаас оройны 06.00 цаг хүртэл/

110.98

Бусад үйлдвэр ААНБ

төг/кВт.ц

1

Энгийн тоолууртай

180.82

3 тарифт тоолууртай




1

Өдрийн хэрэглээ /Өглөөний 06.00 цагаас оройны 17.00 цаг хүртэл/

180.82

2

Оройн хэрэглээ /Өглөөний 17.00 цагаас оройны 22.00 цаг хүртэл/

270.25

3

Шөнийн хэрэглээ /Өглөөний 22.00 цагаас оройны 06.00 цаг хүртэл/

124.28


Аймгийн төвийн зам талбай гэрэлтүүлэг

 төг/кВт.ц

10,11,12,1,2,3 дугаар саруудад

1

Өдрийн хэрэглээ /Өглөөний 06.00 цагаас оройны 19.00 цаг хүртэл/

180.82

2

Шөнийн хэрэглээ /Өглөөний 19.00 цагаас оройны 06.00 цаг хүртэл/

124.28

4,5,6,7,8,9 дүгээр саруудад

1

Өдрийн хэрэглээ /Өглөөний 06.00 цагаас оройны 22.00 цаг хүртэл/

180.82

2

Шөнийн хэрэглээ /Өглөөний 22.00 цагаас оройны 06.00 цаг хүртэл/

124.28



 Айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-тай) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно:

Ахуйн хэрэглэгчидэд борлуулах цахилгааны тариф




Энгийн тоолууртай

  төг/кВт.ц

а

Сарын нийт хэрэглээний 150кВт.ц хүртлэх хэрэглээг

147.71

б

Сарын нийт хэрэглээний 151кВт.ц болон түүнээс дээш хэрэглээг

169.49

2 тарифт тоолууртай

  төг/кВт.ц

а

Өдрийн хэрэглээ /Өглөөний 06.00 цагаас оройны 21.00 цаг хүртэл/

154.20

б

Шөнийн хэрэглээ /Өглөөний 21.00 цагаас оройны 06.00 цаг хүртэл/

124.28


Сэлэнгэ аймгийн Алтанбулаг нь чөлөөт бүс болсончлон өшөө олон барилга байгууламж баригдаж, ашиглагдаж эхлэх үйлдвэрлэл болон бүх сумдыг халаалт, дулаанаар хангах зорилгоор Шарын голын нүүрсээр ажиллах ПТ-50-130 болон К-200-130 турбинтэй 250 МВт-ын Дулааны цахилгаан станцыг Сэлэнгэ аймагт барихаар төлөвлөв.
1   2   3   4   5   6   7   8   9   ...   18


написать администратору сайта