Дипломная работа. B171030226 М.Энхзаяа-LAST. Шинжлэх ухаан технологийн их сургууль ЭрЧим хЧний сургууль
Скачать 0.97 Mb.
|
Хөрөнгө оруулалтын үр ашгийн үзүүлэлтүүд Хүснэгт 1.20
Тооцооны үр дүнгээс харахад тухайн станцын хөрөнгө оруулалтаа нөхөх энгийн эргэн төлөгдөх хугацаа 8.6 сар, өнөөгийн цэвэр үнэ цэнэ 1273900.22 сая төгрөг гарсан нь тухайн төслийн 40 жилийн дараах цэвэр мөнгөн урсгалын хэмжээг харуулсан үзүүлэлт юм. Дискаунт тооцсон эргэн төлөгдөх хугацаа k=5% байхад 11.5, харин k=10% байхад 20.2 жил, тухайн төслийн өгөөжийн дотоод хувь нь 11.4% байгаа тул тухайн станцыг барьж ашиглах нь эдийн засгийн хувьд боломжтой юм. ХОЁРДУГААР БҮЛЭГ: ПТ-50-130 УУРЫН ТУРБИНЫ ДУЛААНЫ ТООЦОО ДУЛААНЫ ТООЦООНЫ АРГАЧЛАЛ БА ДАРААЛАЛ Тооцооны нэгдүгээр хэсэг Тохируулгын үеийн урьдчилсан тооцоо хийж үеийн дундаж диаметрийг тодорхойлох Үеийн тодорхойлогч коэффицент –ийн тодорхой утгуудад тохируулгын үеийн дулааны нарийвчилсан тооцоо хийж, үеийн АҮК -ийг тодорхойлж АҮК –нь үеийн тодорхойлогч коэффицент хэрхэн хамаарахыг харуулсан график байгуулж ашигтай утгыг тодорхойлно. Мөн тохируулгын үеийн тооцоо хийж түүний хийцийг сонгох явдал турбины дагуу хэсгийн тооцооны чухал үе шат болдог. Учир нь даралтын үеийн тоог тодорхойлох, турбин АҮК зэрэгт онцгой нөлөө үзүүлдэг. Тооцооны хоёрдугаар хэсэг Турбины хоёрдугаар үеийн урьдчилсан тооцоо хийж, тухайн үеийн дундаж диаметрийг тодорхойлно. Энэ үе нь даралтын нэгдүгээр үе бөгөөд гол зорилго нь түүний дундаж диаметрийг тодорхойлоход оршино. Турбины сүүлийн үеийн тооцоо хийж тухайн үеийн дундаж диаметрийг тодорхойлно. Турбины үеүдэд дулаан уналтыг хуваарилж үеийн нийт тоог тодорхойлно. Ингэснээр дулаан уналтыг үе тус бүр дээр дулааны балансын аргаар хуваарилна. Турбины үе тус бүр дээрх дулааны тооцоог нарийвчлана. Энэ тооцоогоор үе бүрийн диаметр, АҮК-ийг тодорхойлно. Дээрх дарааллаар турбины дулааны тооцоог хийж гүйцэтгэнэ. Дулааны тооцооны үр дүнд тохируулгын үеийн чиглүүлэх ба ажлын сувгийн хэмжээ, үеийн АҮК, Турбины роторын хийцийг тодорхойлж гаргана. Нэг титэмт үеийн дулааны тооцоо хийх үе шат: Үеийн хүрзний харьцангүй АҮК-ийг тодорхойлох Турбины дулааны тооцооноос чухал хэсэг нь тохируулгын үеийн дараах камер дахь даралтыг сонгох явдал юм. Энэ даралтын утгаас турбины даралтын үеийн тоо, урсгал хэсгийн хийц ихээхэн хамаардаг. Ашиглалтын үед энэ даралтыг тооцоот утгандаа байгаа эсэхийг нарийн хянаж байдаг бөгөөд түүний хэлбэлзэл турбины ашигт ажиллагаанд ихээхэн нөлөөлдөг. Иймээс тохируулгын үеийн -ийн хэд хэдэн утганд тооцоолж, үеийн АҮК хамгийн их байх -ийн утганд харгалзах даралт нь тохируулгын камер дахь оновчтой даралт юм. Үеийн адиабат хурдыг дараах байдлаар тодорхойлно. [м/сек] Үеийн адиабат дулаан уналтыг дараах байдлаар тодорхойлно. [кДж/кг] Соплон дээрх дулаан уналтыг дараах байдлаар тодорхойлно. [кДж/кг] 1-р эгнээний ажлын хүрзэн дээрх адиабат дулаан уналтыг тодорхойлно. [кДж/кг] Дулаан уналтуудыг тодорхойлсоноор үеийн үнэмлэхүй ба харьцангуй хурдууд болон ажлын хүрзэнд орох, гарах уурын өнцгүүдийг олж болно. Соплоноос гарах уурын бодит хурд [м/сек] 1-р эгнээний ажлын хүрзэнд орж байгаа уурын харьцангуй хурд [м/сек] 1-р эгнээний ажлын хүрзэнд орох уурын харьцангуй өнцөг [град] 1-р эгнээний ажлын хүрзнээс гарах уурын үнэмлэхүй хурд [м/сек] 1-р эгнээний ажлын хүрзнээс гарах уурын үнэмлэхүй өнцөг [град] Нэг титэмт үеийн харьцангуй АҮК-ийг тухайн үе дээрх ашигтай зарцуулсан дулаан уналтыг үеийн нийт онолын дулаан харьцуулсан харьцаагаар тодорхойлж болно. [%] Дээрх илэрхийлэлд орсон энергийн алдагдлыг дараах байдлаар тодорхойлж болно. Соплон дээрх энергийн алдагдал [кДж/кг] 1 -р эгнээний ажлын хүрзэмд алдах энергийн алдагдал [кДж/кг] Гарах хурдтай алдах энергийн алдагдал [кДж/кг] Үеийн дотоод харьцангуй АҮК ба үеийн тодорхойлогч кооэффициентийг тодорхойлох Турбины үеийн ашигт ажиллагаа нь үеийн дотоод харьцангуй АҮК-оор тодорхойлогдоно. Дотоод харьцангуй АҮК нь сопло болон хүрзнүүд дээр үүсэх энергийн алдагдалаас гадна дискэн энергийн алдагдлыг нэмж тооцсон АҮК юм. Дотоод харьцангуй АҮК-ийг дараах байдлаар тодорхойлно. Дотоод харьцангуй АҮК-ийг дараах байдлаар тодорхойлно [%] Үрэлт салхилалтын коэффициентийг дараах байдлаар тодорхойлно. Үрэлт салхилуурын алдагдлыг дараах байдлаар тодорхойлно. [кДж/кг] Үрэлт салхилуурын чадлын алдагдлыг Форнерийн томъёогоор тодорхойлно. [кВт] Энд: -нь титмийн тооноос хамаарах бөгөөд нэг титэмд үед 1.76, хоёр титэмт үед 2.06 гэж авна. Үрэлт салхилуурын чадлын алдагдлыг олсноор , -ийг тодорхойлж улмаар ба хамаарын график байгуулан үеийн дотоод АҮК-ийн хамгийн их утганд харгалзах -ийн оновчтой утгыг тодорхойлно. Дараа нь -ийн оновчтой утганд тохируулгын үеийн тооцоог нарийвчлан хийж, мөн үеийн арын камерт байх уурын даралтыг тодорхойлох бөгөөд энэ нь даралтын эхний үед орж байгаа уурын параметр болно. Нэг титэмт тохируулгын үеийн сопло ба ажлын хүрзмийн өндрийг тодорхойлох Соплоны өндөр 1-р эгнээний ажлын хүрзний өндөр Энд: сопло чиглүүлэгч хүрз болон ажлын хүрзнүүдийн зарцуулалтын коэффициент. Тооцоонд 0.96...0.98, хязгаарт, 0.93...0.95 тус тус сонгоно. |