Дипломная работа. B171030226 М.Энхзаяа-LAST. Шинжлэх ухаан технологийн их сургууль ЭрЧим хЧний сургууль
Скачать 0.97 Mb.
|
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ: ЭКОЛОГИ ,БАЙГАЛЬ ОРЧИНЭКОЛОГИ Эрчим хүчний салбарын хувьд хүлэмжийн хий зөвхөн түлштэй холбоотой үүснэ. Органик түлш шатаах, олборлох , тээвэрлэх үйл ажиллагааны явцад ялгарах хүлэмжийн хийн тооцоог түлшний шаталт ба түлшний олборлолт, тээвэрлэлт гэсэн хоёр үндсэн бүлгийн хувьд тус тусад нь хийнэ . Түлшний шаталтаас ялгарах нүүрс хүчлийн хий -ыг тооцох Нүүрсхүчлийн хий CO, -ын ялгаралын тооцооны аргачлал бүх төрлийн органик түлшний хувьд ижил байна. Түлшний шаталтаас ялгарах нүүрс хүчлийн хий - ыг тооцох дараалал : 1-р үе шат шатаасан түлшний жилийн хэрэглээ = Үйлдвэрлэл + Импорт — Экспорт – Оны үлдэгдэл 2- р үе шат Түлшинд агуулагдах нийт энерги = Түлшний хэрэглээ * Дулаан ялгаруулах чадвар =507976.18 3850=1955708255 ккал/кг 3- р үе шат түлшинд агуулагдах нүүрс төрөгчийн масс=нийт энерги *нүүрс төрөгчийн ялгаралын коэффициент=1955708225 1.37=267920268 ккал /кг 4-р үе шат Нүүрсхүчлийн хийн нийт ялгарал энд : М- түлшний жилийн бодит хэрэглээ, мян.тонн ; Q - түлшний дулаан гаргах чадвар, 𝐸𝐹− түүний утгыг түлшний дулаан техникийн лавлахаас авна. се - шаталтын коэффициент. Зуух ба дотоод шаталтын хөдөлгүүрийн хийц, ажиллагааны байдлаас хамаарч түлшинд агуулагдах нүүрстөрөгч бүрэн шатаж чаддаггүй. Түлш хэдий чинээ бүрэн гүйцэт шатна, төдий чинээ шаталтын коэффициентын утга өндөр болно. Шаталтын коэффициент ДЦС-ийн зуухны хувьд хамгийн өндөр, дундажаар 0.98-0.99 ус халаах дунд чадлын зуухны хувьд дунд зэрэг, 0.85-0.9 нам даралтын ба гэрийн зуухны хувьд хамгийн бага, 0.75-0.8 байдаг . ДЦС-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад үүсэж байгаа хортой хаягдлууд хүрээлэн байгаа орчныг бохирдуулах үндсэн эх үүсвэр болсоор байна. Орчин үед дэлхийн хөгжилтэй улс орнууд XXI зууны экологийн тогтвортой хөгжлийг хангахын тулд үйлдвэрлэлийн байгаль орчинд үзэх сөрөг нөлөөллийг эх үүсвэр дээр нь бууруулах буюу цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэх боллоо. Түлшний шаталтаас үүсэх утааны хийд , , , , үнс агуулагдаж байдаг. - дэлхийн агаар мандал, уур амьсгалд муугаар нөлөөлдөгбөгөөд цэвэрлэх боломжгүй хий юм. Иймээс станцуудад үйлдвэрлэлээ аль болох хэрэглээтэйгээ уялдуулан явуулах болон эрчим хүчний алдагдлыг бууруулснаар утааны хийн үүсэлтийг багасгах бодлого баримталдаг. - хүний амьсгалын замд хортой нөлөө үзүүлдэг. Азотын ислийн үүсэлт нь түлшний шинж чанар, галын хотлын температурын горимоос хамаарна. t> 850℃ үед -ийн хэмжээ эрс нэмэгддэг. Цэвэрлэх арга нь түүнийг агуулж буй утааны хий дээр аммиак хийвэл урвалд орж цэвэр азот үүсгэдэг. Азот нь химийн хоргүй. - үүсэлт нь түлшин дэх органик хүхрийн хэмжээнээс хамаардаг. Утааны хийд агуулагдах усны уур нь конденсацлагдах үед нь устай урвалд орон хүхрийн хүчил үүсгэх бөгөөд амьд болон амьгүй байгальд ихээхэн хор хөнөөлтэй. Мөн зуухны сүүлийн хэсгийн халах гадаргуунуудыг хүхрийн зэврэлтэнд оруулдаг ба утааны хийн температур буух үед устай урвалд орж хүхрийн хүчил үүсгэн халах гадахгууг идэж цоолдог. Үнс нь байгаль орчныг бохирдуулахаас гадна амьсгалын замын үрэвсэлт өвчнүүд үүсгэдэг. Мөн сүүлийн хэсгийн халах гадаргуунуудыг элэгдүүлэх, бөглөх, дулаан солилцоог муутгах ба ажлын дугуйг элэгдүүлэх, норж наалдах, доргио оруулах зэрэг олон хүндрэл учруулдаг. Утааны хий дэх үнсийг ялгахын тулд: 1. Цахилгаан шүүлтүүр 2. Вентурын хоолойт нойтон үнс баригч 3. Хуурайгаар үнс баригч зэрэг тоноглолуудыг хэрэглэнэ. ҮЙЛДВЭРИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ Энэхүү ДЦС-ын ашиглалтын аюулгүй ажиллагааг хангах, удаан хугацаанд тасралтгүй, найдвартай ажиллуулахын тулд төсөлд холбогдох стандарт, норм дүрэм, журмуудыг заавал дагаж мөрдөнө. Уг бүлэгт хамаарах мэргэжлийн стандарт, норм дүрэм заавар журмуудыг доор жагсаав.Үүнд: Дулааны цахилгаан станцын төслийн техник ашиглалтын дүрэм Дулааны цахилгаан станцын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм Үйлдвэрийн бүс нутгийн дуу шуугианы стандарт Барилга байгууламжийг галын аюулаас урьдчилан сэргийлэх дүрэм Барилга байгууламжийг газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх дүрэм Дулааны цахилгаан станцын барилга байгууламж, техник ашиглалтын дүрэм Барилгын дотор заслын төслийн галын аюулаас урьдчилан сэргийлэх дүрэм Барилга байгууламжийн эд ангийг цан, хүүрэгээс урьдчилан сэргийлэх дүрэм Тэсрэлт дэлбэрэлтээс цахилгаан тоног төхөөрөмжийг хамгаалах дүрэм Дулааны цахилгаан станц болон цахилгааны хувиарлах байгууламжийн техник, ашиглалтын дүрэм Өндөр хүчдэлийн цахилгаан тоноглолын техник ашиглалтын дүрэм Өндөр хүчдлийн тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт Уурын зуухны аюулгүй байдал, техникийн үзлэгийн дүрэм Дулааны цахилгаан станцын цахилгааны хуваарилах байгууламжуудыг галын аюулаас урьдчилан сэргийлэх дүрэм Дулаацуулага, агааржуулалтыг тохируулах техник, ашиглалтын дүрэм Цахилгаан тоноглолтой ажиллах аюулгүй ажиллагааны дүрэм Тоноглолын хамгаалалтын эх биеийн акяулгүй ажиллагааны шаардлагууд Галын аюулгүй ажиллагаа Станцын бүх барилга байгууламж нь галд тэсвэртэй материалаар хийгдэнэ. Үндсэн барилга байгууламж С зэрэглэлийн галын аюулаас урьдчилан сэргийлэх, бусад барилга байгууламжууд нь галд тэсвэрлэх II зэрэгт хамаарагдана. Үүнд: Станц доторх бүх байгууламж, бүтээцүүдийн галд тэсвэрлэх зэрэглэл болон тэдгээрийн хоорондын зайг “ДЦС-ын төслийн удирдамж”-д заасан шаардлагын дагуу хатуу чанд баримтлах ба “Байгууламжийн төсөлд тавигдах гал унтраах удирдамж”-д нийцүүлж ажиллана. Галын аюулаас урьдчилан сэргийлэх хамгийн бага зөвшөөрөгдөх зайг бүрдүүлэх, аюулгүйн гарц болон суваг бий болгох, кабель шугамыг галын аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагуудад нийцүүлсэн байна. Цахилгаан станц нь өөрийн бие даасан гал унтраах системтэй байх бөгөөд гал унтраах усны зарцуулалт 63.5л/с усны даралт 0.75 МПа байна. Нүүрс нөөцлөх талбай, үндсэн барилгын давхар бүр, химийн ус боловсруулах цех зэрэгт гал унтраах суурин цэг заавал байрлуулсан байх ёстой. Хамрагдах хязгаарлалтын талбайн хэмжээ нь холбогдох дүрэм журамд заавал нийцсэн байна. Өндөр болон нам хүчдлийн хуваарилах байгууламжийн барилгын өрөө, тасалгаа, хүчний трансформатор болон тосны шугам хоолойн төвлөрсөн цэгт нүүртөрөгчийн давхар исэл болон олон зориулалттай химийн хуурай нунтаг/АВС/ гал унтраах хэрэгслэлээр тоноглосон байна. Галын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор үндсэн тоноглол болох хүчний трансформатор, дэд станцын трансформаторт аваарын үеийн тосны аж ахуй байна. Турбины тосны систем нь ил гадаа байрлах ба зориулалтын тосны савтай /бактай/ байна. Энэ нь шаардлагатай үед тос юүлэх зориулалттай байна. Кабел шугамын угсралт болон холболтыг холбогдох дүрэм зааврын дагуу зураг төсөл хийх, угсрах үед хэт өндөр. температурын дулааны шугам хоолойноос тодорхой стандартын зайтай байрлуулна. Эдгээрийн хооронд зай багатай учираас дулаан тусгаарлах зориулалттай хавтан хэрэглэнэ. Кабелийн суваг дотор тос хуримтлахаас урьдчилан сэргийлсэн шийдэлтэй байна. Дүгнэлт Энэхүү дипломын төслөөр Сэлэнгэ аймагт баригдах 250 МВт суурилагдсан хүчин чадалтай “Дулааны цахилгаан станц”-ын тооцоо судалгааг хийлээ. Уг станц нь Шарын голын нүүрсээр ажиллах ПТ-50-130, К-200-130 маркийн 2 турбин, БКЗ-420-130x2, БКЗ-640-130 маркын 3 зуух болон бусад туслах тоноглолуудаас бүрдсэн. Энэ төслөөр станцын дулааны зарчмын схемийн тооцоо, горимын тооцоо, уурын турбины тооцоо гэсэн үндсэн тооцоонуудыг хийсэн ба эдийн засгийн тооцоо, хөдөлмөр хамгаалал мөн тусгай хэсгийг тус тус хийж гүйцэтгэв. Станцын горимын тооцоонд турбогенераторын ашиглаглах хугацааг -аар авсан ба жилд 1300‧ кВт/жил цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 2.865‧ ГДж/жил дулаан түгээж байна. ЦЭХ үйлдвэрлэхэд зарцуулагдах жишмэл түлшний хувийн зарцуулалт 0.434 кг/кВт‧ц, ДЭХ үйлдвэрлэхэд зарцуулагдах жишмэл түлшний хувийн зарцуулалт 39.38 кг/ГДж гарсан. ДЦС-ын ашигт үйлийн коеффициент гарсан нь станцын ашигт ажиллагааг харуулж байна. Тооцооноос уг ДЦС-аас түгээсэн нэгж цахилгаан, дулааны өөрийн өртөг нь 72.44 төг/кВт‧ц, 26396.77 төг/кВт‧ц гарсан ба станцын ажиллах хугацааг 40 жилээр тооцож ДЦС-ын анхны хөрөнгө оруулалт нь 1282.5 тэрбум.төг байх ба эргэн төлөгдөх хугацаа нь 8.6 жил гэж тооцож гаргасан. ДЦС-ыг барьсанаар Сэлэнгэ аймгийн сумд, үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах, орон нутгийн хөгжил болон хүн амын нягтаршил ажилгүйдлийг багасгах мөн эрчим хүчний найдвартай ажиллагааг дээшлүүлэхэд нөлөөлөх юм. АШИГЛАСАН НОМ, ХЭВЛЭЛИЙН ЖАГСААЛТ Ноовой Ч. Уурын турбин Редактор(ууд): Дашпунцаг Ч. Хэвлэсэн: 2008, Улаанбаатар, Хуудас: 166 Хүрэлбүх Д., Нүдэн Д. Уурын турбины төхөөрөмжийн ашиглалт Хэвлэсэн: 2015, Улаанбаатар, Хуудас: 272 Ч.Дашпунцаг ‘Уурын турбины тос хангамж ба автомат тохируулгын систем’ Хэвлэсэн: 2017, Улаанбаатар, Хуудас: 214 Энхбаяр Ш., Шагдарсүрэн Ц. ‘Дулааны цахилгаан станцын бодлогын хураамж’ Хэвлэсэн: 2016, Улаанбаатар, Хуудас: 264 Шагдарсүрэн Ц. ‘Дулааны цахилгаан станцын горим’ Хэвлэсэн: 2013, Улаанбаатар, Хуудас: 118 Кирсанов И.Н. ‘Конденсационные установки’ Хэвлэсэн: 1965, Москва, Хуудас: 375 Намхайням Б., Цолмон Н. ‘Байгаль орчин, эрчим хүч, технологи’ Хэвлэсэн: 2014, Улаанбаатар, Хуудас: 308 Д.Мандал ‘Уурын генератор’ УБ, 2012 он, -430 х Д.Балдандорж ‘Зуухны дулааны тооцооны нормчлолын арга’ УБ, 2019 он, -304 х ‘Справочник энергетика промышленных предприятий’ М.: Энергоатоиздат, 1965 г, - 509 с. ‘Теплотехнический справочник’том 2, М.: Энергия, 1975 г, -895 с. Теплотехнический справочник" том 1, М.: Энергия, 1975г, -743с |