Главная страница

Дипломная работа. B171030226 М.Энхзаяа-LAST. Шинжлэх ухаан технологийн их сургууль ЭрЧим хЧний сургууль


Скачать 0.97 Mb.
НазваниеШинжлэх ухаан технологийн их сургууль ЭрЧим хЧний сургууль
АнкорДипломная работа
Дата24.03.2023
Размер0.97 Mb.
Формат файлаdocx
Имя файлаB171030226 М.Энхзаяа-LAST.docx
ТипДиплом
#1012718
страница17 из 18
1   ...   10   11   12   13   14   15   16   17   18

































ГУРАВДУГААР БҮЛЭГ: ТУСГАЙ ХЭСЭГ



Турбины эдийн засгийн үр ашигтай ажиллагаанд уурын эхний ба эцсийн параметрүүдийн өөрчлөлтийн үзүүлэх нөлөөлөл

Уурын турбины хэвийн болон найдвартай ажиллагаа нь хурц уурын параметрүүд, конденсаторын сийрэгжилт болон турбины төхөөрөмжийн найдвартай болон эдийн засгийн үр ашигтай ажиллагааг илэрхийлэх бусад хэмжигдэхүүнүүд зөвшөөрөгдөх хязгаарт баригдаж байх ачааллын утгаар тодорхойлогдоно. Турбины төхөөрөмжийн ашиглалтын ажиллагаа хэвийн байхад түүний эд ангиудад үүсэх дулааны болон механик хүчдэлүүд тооцоот хэмжээнд байдаг. Ашиглалтын үед турбинд өгч байгаа хурц уурын даралт, температур, турбины роторын эргэлтийн давтамж, конденсатор дахь сийрэгжилт, тохируулгатай өглөгүүд болон нягтруулгын уурын даралт зэргийг тогтоосон хязгаарт тохируулан барих ажиллагааг автомат тохируулгын хэрэгслүүдээр удирдаж эсвэл машинч шууд гараар гүйцэтгэнэ. Ингэсгээр зохих тоо ба чанарын үзүүлэлтүүдийг хангасан цахилгаан, дулааны эрчим хүчийг хэрэглэгчдэд тасралтгүй түгээх боломж бүрддэг.

Турбины төхөөрөмжийн ажиллагааны горимыг тогтворжсон ба тогтворжоогүй гэж үндсэнд нь хоёр хуваадаг. Тогтворжсон (стационар) горим гэж агрегатын параметрүүд (даралт, температур, эргэлтийн тоо, сийрэгжилт, цахилгаан ба дулааны ачаалал гэх мэт) тодорхой хугацааны туршид өөрчлөгдөхгүйгээр тогтмол баригдаж байх үеийг хэлнэ. Шилжилтийн буюу стационар биш горим гэдэг нь нэг тогтвортой байдлаас нөгөө тогтвортой горимд шилжихэд харгалзах технологийн процесс юм.

Орчин үеийн турбины тоног төхөөрөмжүүдэд энэ үүргийг автомат тохируулгын систем гүйцэтгэх боловч, шилжилтийн процесс буюу стационар биш горимын үед гараар удирдах шаардлага гардаг. Турбины ашиглалтын ажилчдын үүрэг нь турбины төхөөрөмжийн ажиллагааны горимыг тодорхойлох параметрүүд, тэдгээрийн хэлбэлзлийг хянаж, зөвшөөрөгдөх хязгаарт тохируулах замаар тоноглолуудын аюулгүй, хэвийн найдвартай ажиллагааг хангахад оршино.

Уурын параметрүүдийг зохих хязгаарт тогтмол барьж ажиллах нь ашиглалтын ажилтнуудын мэдлэг, чадвар болон технологийн сахилга бат ямар түвшинд байгааг илтгэх нэг үзүүлэлт болдог. Зуухнаас гарах хурц уур болон завсрын халаагуураас гарах уурын температурыг +5…-10 , даралтыг уурын ерөнхий хаалтны өмнө хэлбэлзэлтэйгээр тохируулах бөгөөд түүнээс илүү ихээр нэмэгдүүлэх ба бууруулахыг хориглодог. Хурц уур ба завсрын халаагуурын уурын шугамууд нь өндөр даралт, температурын үйлчлэлд байхын зэрэгцээ тухайн шугамын жин, дулаан тэлэлтийн нөлөөгөөр нэмэлт хүчдэлд ажилладаг. Уурын халууныг хэвийн хэмжээнээс дээш гаргах нь зуухны уур халаагуур, уурын шугам, хаалтууд, турбины зогсоох хаалт, уур хувиарлах байгууламж, тохируулах хавхлагууд болон их бие, түүнчлэн турбины ӨДЦ ба ДДЦ-үүдийн эхний хэсгүүдийн метал хийцүүдэд ихээхэн аюултай гэж үздэг. Учир нь өндөр температурт металууд бат бөх чанараа хурдан алддаг. Жишээ нь, уурын шугамыг хийсэн 12XIMV маягийн гангын зөвшөөрөгдөх хүчдэл 20 -д 1730 байдаг бол 565 -д 600 болж буурдагаас тодорхой харагдаж байна.

Хурц уурын даралтын өөрчлөл

Тохируулах хавхлагууд бүрэн онгорхой үед уурын эхний температур тогтмол ( , харин даралт ( нь өөрчлөгдөж байна гэж үзвэл, турбины чадлыг тогтмол байлгахын тулд уурын зарцуулалтыг өөрчлөх шаардлагатай болдог. Хурц уурын зарцуулалт болон даралтын хоорондох хамаарлыг дараах томъёогоор тодорхойлж болно.

(1)

Үүнд: - хурц уурын эхний зарцуулалт, - конденсатор дахь даралт, - өөрчлөгдсөн даралтанд харгалзах хурц уурын зарцуулалт.

Конденсацийн турбинд уурын эцсийн даралтын квадрат зэргийг харьцангуй бага хэмжигдэхүүн гэж үзээд тухайн тохиолдолд тооцохгүй бол 1-р тэгшитгэлийг дараах байдалтайгаар хялбарчилж болно.

(2)

Хэрэв турбины ямар нэг үе критик горимд ажиллаж байвал (хурц уурын эхний температур тогтмол үед) турбинаар өнгөрөх уурын зарцуулалт нь уурын эхний даралттай шууд пропорционалиар өөрчлөглөх ба турбинд орох хурц уурын зарцуулалтыг 2-р томъёогоор тодорхойлно.

Уурын эхний даралт өөрчлөгдсөн тохиолдолд турбины дотоод харьцангуй ашигт үйлийн коэффициент ба сэргээн халаах төхөөрөмжүүдэд өгч байгаа уурын зарцуулалтуудыг тооцоогүй тохиолдолд турбины чадлыг дараах томъёогоор олж болно.

, (3)

Үүнд: турбины тооцоот горим дахь хурц уурын зарцуулалт, чадал, уурын дулаан уналт; хурц уурын даралт өөрчлөгдсөн үеийн уурын зарцуулалт, чадал, дулаан уналт.

Энэ тохиолдолд турбины чадлын өөрчлөлт нь уурын дулаан уналт ба уурын даралтын өөрчлөлттэй холбоотой байдаг тул уурын зарцуулалтаас хамаарна. Уурын эхний даралт өөрчлөгдөхөд гарах турбины чадлын өөрчлөлтийг дараах томъёогоор олно.

, (4)

, турбины чадал ба уурын даралтын харьцангуй өөрчлөлтүүд, изоэнтропийн илтгэгч, эцсийн ба эхний даралтын харьцаа.

Турбины төхөөрөмжийн ажиллагааны горим нь хэрэглэгчдийн цахилгаан, дулааны ачаалал болон тухайн орчны байгаль цаг уурын нөхцөлөөс хамаарч цаг ямагт хувьсан өөрчлөгдөж байдаг. Түүнээс гадна ажлын биеийн эхний ба эцсийн параметрүүдийг хэвийн хэмжээнд барьж ажиллаж байгаа эсэхээс түүний эдийн засгийн үр ашигтай ажиллагаа үлэмж хэмжээгээр хамаардаг.

Дулааны цахилгаан станцын ашиглалтын практикаас үзэхэд турбинд орж байгаа хурц уурын даралт, температур нь гадаад ба дотоод олон хүчин зүйлүүдээс хамааран тодорхой хязгаарт хэлбэлзэх нь олонтой тохиолддог. Уурын параметрүүдийн өөрчлөлт нь турбины эд ангиудын бат бөх чанар, ашиглалтын хугацаанаас гадна төхөөрөмжийн хүчин чадал ашиглалт болон техник эдийн засгийн үзүүлэлтэд нөлөөлдөг. Турбины төхөөрөмж тооцоот биш горимоор ажиллахад түүний харьцангуй дотоод ашигт үйлийн коэффициент буурахын зэрэгцээ урсгал хэсэг болон уур хуваарилах байгууламжийн хэвийн ажиллагааг алдагдуулдаг. Тийм учраас ПТ-25-90 турбины уурын параметрүүдийн өөрчлөлт ба цахилгаан ачааллын хоорондын хамаарлыг тогтоов.

  1. = var, = const, =const

ПТ-25-90 турбины ашиглалтын зааварт зааснаар турбинээс гарах уурын даралт: 0.035 ата байна. Доор конденсаторт орж байгаа уурын даралт өөрчлөгдөхөд цахилгаан ачаалал хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулав.

Хүснэгт 3.1

, ата

0.023

0.026

0.029

0.031

0.035

0.037

0.04

0.05

0.055

0.06

dN, кВт

781.97

556.1

353.05

227.92

0

-107.64

-257.34

-691.53

-877.5

-1053.23




Зураг 3.1. Конденсаторт орох уурын даралт ба цахилгаан чадлын өөрчлөлтийн хамаарал

Дээрх хүснэгтээс харахад турбинаас гарах уурын даралтыг 0.02 хүртэл бууруулбал 0.781МВт чадал нэмэгдэх боломжтой харин уурын даралт 0.06 болоход цахилгаан чадлыг 1.053 МВт-аар хасагдах боломжтой нь харагдаж байна.

  1. = var, = const, =const


ПТ-25-90 турбины ашиглалтын зааварт зааснаар хурц уурын даралтыг 85-95 ата хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Доор хурц уурын даралтыг өөрчлөгдөхөд цахилгаан ачаалал хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулав.

Хүснэгт 3.2

Хурц уурын даралт , ата

85

86

87

88

89

90

91

92

93

94

95

Цахилгаан ачааллын өөрчлөлт, кВт

-75.16

-59.72

-44.98

-30.24

-15.84

0

9.77

24.86

38.02

49.55

63.12




Зураг 3.2. Хурц уурын даралтын өөрчлөлт ба цахилгаан чадлын хоорондын хамаарал

Дээрх хүснэгтээс харахад хурц уурын даралт 85 ата болтол буурахад цахилгаан ачааллыг 0.075 МВт-аар хасах, 95 ата хүртэл нэмэгдэхэд 0.063 МВт цахилгаан ачааллыг нэмэх боломжтой байна.

  1. = var, = const, =const

ПТ-25-90 турбины ашиглалтын зааварт зааснаар хурц уурын халуун 525-540 буюу 535 -с дээшээ 5 , доошоо 10 байдаг. Доор хурц уурын температурыг өөрчлөгдөхөд цахилгаан ачаалал хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулав.

Хүснэгт 3.3

Хурц уурын температур,

525

527

529

530

531

533

534

535

536

537

538

539

540

Цахилгаан ачааллын өөрчлөлт, кВт

-275.06

-220.49

-166.25

-139.05

-111.32

-56.74

-29.53

0

25.39

52.59

80.14

107.35

134.9




Зураг 3.3. Хурц уурын температурын өөрчлөлт ба цахилгаан чадлын хоорондын хамаарал

Зургаас харахад хурц уурын температур 525 болтол буурахад цахилгаан ачааллыг 0.275МВт-аар хасах, 540 хүртэл нэмэгдэхэд 0.134 МВт цахилгаан ачааллыг нэмэх боломжтой байна.

Турбины уурын параметрүүдийг өөрчилсөнөөр турбины эд ангиудын бат бөх чанар, ашиглалтын хугацаанаас гадна төхөөрөмжийн хүчин чадал ашиглалт болон техник эдийн засгийн үзүүлэлтэд нөлөөлдөгийг харуулж байна.

1   ...   10   11   12   13   14   15   16   17   18


написать администратору сайта